Хүндэт гишүүн нь боллоо

Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Казахстаны Уран сайхны академийн хүндэт гишүүн болжээ. Түүний хүндэт гишүүний үнэмлэхийг Казахстаны алдарт зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Амандос Аканаев өчигдөр гардуулан өгсөн байна. Тодруулбал, их аварга Д.Дагвадорж энэ сарын 7-нд Казахстаны нэрт бизнесмен, тулааны урлагийн “Бес Кару” холбооны ерөнхийлөгч Даурен Мусагийн урилгаар Казахстан улсад зочилсон байна.
Хүндэт гишүүний үнэмлэх гардах үеэрээрээ  Асашёорюү Д.Дагвадорж “Казахстанчууд монголчууд бидэнтэй түүх, газар зүйн хувьд ойр тул Казастанд юу болж байгаа талаар анхааралтай ажиглаж байдаг. Өнгөрсөн зун болсон Лондоны олимпод танай тамирчдын гаргасан амжилтад монголчууд их баярласан. Казахстаны тамирчид биеийн хүч чадал төдийгүй сэтгэл санааны хүчээрээ алдартай. Залуу үеийг хүмүүжүүлэхэд спорт чухал үүрэгтэй” хэмээн ярьжээ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025