Монгол Улсын улам нэмэх харцага, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер Чогжинмүнсэлийн Даваадорж агсны нэрэмжит сумын заануудын тойргийн барилдаан ирэх бямба гарагт Чингэлтэй дүүргийн Спортын ордонд болно.Монгол бөхийн түүхэнд “улам нэмэх” чимэгтэй бичигдээд буй ганцхан харцага нь Ч.Даваадорж агсан юм. Сумын заануудын тойргийн барилдаан нь түүний алдрыг мөнхжүүлэх, үндэсний бөхөөр хичээллэдэг залуу бөхчүүдийг хөхиүлэн дэмжих зорилготой аж.
Тус барилдааныг түүний төрөлх нутаг Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Ирээдүйн эхлэл” оюутны холбоо санаачлан, сумынхаа Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болон тус нутгаас төрж гарсан алдартнуудтайгаа хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Мөн сумын заануудыг тойргийн барилдааныг зохион байгуулахад Ч.Даваадорж агсны хүү, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг оролцохоор болжээ.
Тэрбээр Азербайжаны нийслэл Баку хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга”-ын тэмцээнээс алтан медаль хүртэж, чансаагаараа дээгүүр бичигдэж байгаа бөгөөд энэ үйл ажиллагааны үеэр эх орондоо ирсэн байх юм.
Сэтгэгдэл байхгүй байна