Сэргээш хэрэглэсэн Х.Мөнхбаатарт унасан бөхчүүдэд цолыг нь нөхөн өглөө

Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жил, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр сэргээш хэрэглэсэн бөхөд өвдөг шороодсон Улсын начин Ж.Амартүвшин, Улсын харцага Т.Санчир нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд, Улсын баяр наадмын  комиссын дарга Д.Тэрбишдагва улсын цолыг нь гардуулан өглөө.
Үндэсний их баяр наадмын  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дугаар зүйлийн, 7.1.1, 7.1.3 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны  2013 оны 02 дугаар  сарын 4-ний  өдрийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, зургаагийн даваанд унасан Ж.Амартүвшинд “Улсын харцага”, долоогийн даваанд унасан Улсын начин Т. Санчирт “Улсын заан”  цолыг ийнхүү нөхөн олгож байгаа аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025