
Уран бүтээлийн ажил гэхээсээ илүүтэй багшийн мэргэжлээр заминалдах болсон Л.Дэмидбаатарыг драмын ягаан байшингаас ангид үзэхийн аргагүй. Багшлахын зэрэгцээ хамтлагтаа ажиллах, театрынхаа үйл ажиллагаанд оролцох, хувийн уран бүтээлүүдээ хийх гээд тун ч завгүй ажилладаг тэрээр хийснийхээ хэрээр хөдөлмөрөө үнэлүүлж хангалттай цалин хөлс авдагаа ч нуудаггүй. Олны танил хүмүүсийн жишгээр хоёр дахь амьдралаа зохиож яваа Л.Дэмидбаатар анхны эхнэртэйгээ олон жил ханилж хоёр хүүхдийн эцэг эх болсон ч өрх тусгаарласан удаатай. Тэгвэл одоогийн гэргий Хонгорзултайгаа эртний хайр сэтгэлийн холбоотой байсан ч тодорхой шалтгааны улмаас үерхэж чадалгүй явсаар өдгөөг хүрсэн гэдэг.

Сэтгэгдэл байхгүй байна