Унгарын Будапешт хотын “Circus Maximus” театрт өнгөрсөн сарын 9-нд Уран нугараач Э.Цацрал шүдэн дээрээ биеийнхээ бүх жингээр тогтон нугардаг үзүүлбэрийн хугацааг хоёр минут 34 секунд болгон шинэчилж “Гиннес”-ийн номонд бичигджээ. Тэрээр 2006 онд Францын нийслэл Парис хотод болсон өсвөрийн циркчдийн тэмцээнд гуравдугаар байрт шалгарсан чадварлаг уран нугараач гэнэ. Түүнээс өмнө британичуудыг алмайруулж байсан нугараач бүсгүй Л.Оюунгэрэл 2008 оны дөрөвдүгээр сарын 9-нд биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтоосноор, өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулж, мөн Италид энэхүү амжилтаа 50 секунд болгон “Геннис”-ийн номонд бичигдэж байжээ. 
Сэтгэгдэл байхгүй байна