Нэрт дуучин хуримаа хийх нь

Алдарт дуучин Энрике Иглесиас тун удахгүй хуримаа хийх нь. Түүний сүйт бүсгүйгээр мэргэжлийн теннисний шилдэг эмэгтэй тамирчин, ОХУ-ын нэрт теннисчин үзэсгэлэнт Анна Курниковтай тун удахгүй хуримаа хийхээр төлөвлөөд байгаа аж. Хосууд арван жилийн турш үерхсэн бөгөөд нэг хэсэг тусдаа амьдарч байсан билээ. Тэдний хуриманд дуучин Ж.Лопез, Дэвид Бекхэм эхнэрийн хамт, жүжигчин Ева Лонгерия зэрэг одод уригдах бөгөөд хосууд гэнэт ийм шийдвэр гаргасан байна.  Тэд анх 2002 онд Иглесиасийн Escape дууны клипийн зураг авалтын үеэр танилцаж, жилийн дараагаас хамтдаа амьдрах болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025