Г.Ганхуяг харцага үхэхэд бэлэн

Монгол Улсын харцага Г.Ганхуяг 230 метрийн өндөрөөс үсэрчээ. Тэрбээр Макаогийн телевизийн цамхагаас үсэрч өөрийнхөө хийж үзэхийг хүсч явсан нэгэн мөрөөдлөө гүйцэлдүүлжээ.

Харцага өөрийн цахим хуудаснаа үсэрч буй бичлэгээ байршуулсан төдийгүй “Айгаагүй юу” гэсэн асуултад их гайхсан янзтай, нухацтай хариулсан байна.

Тэрбээр “Айна гэж яахыг хэлдэг юм бэ. Би лав энэнээс үсрэхдээ айж амжаагүй. Би ганцхан гэр бүл, үр хүүхэд, ээж, эгч дүүгээ гэмтэж бэртэх вий, өвдөж зовох вий л гэж айдаг. Хүн үхэхэд бэлэн амьдрах хэрэгтэй, хэзээ ч үхэж болно. Тэгэхэд араасаа энэ намайг дээрэлхдэг байсан, зүв зүгээр байхад зодсон. Надад тэдэн төгрөгний өртөй энэ тэр гэж муу хэлүүлэхгүйгээр өөртөө сайхан амьдраад дуусвал зүгээр...” хэмээн зөвлөжээ. Мөн “Би одоогоор үхэхэд бэлэн байгаа учраас дуртай, сонирхсон зүйлээ дураараа хийж явна.” Гэж их л бахархангуй бичсэн байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025