Казахстаны Караганда хотод анхны лесби 2 хурим хийлээ. Тус улсад ижил хүйстэний хуримыг хориглодог тул гэр бүлийн баталгаа нь хуурамч бөгөөд уг холбоо нь худалдаж авсан гэр бүлийн баталгаа юм байна. Гей холбооны дарга нь гарын үсэг зурж хосууд хуримаа хийж баталгаажуулдаг байна. Каролина, Кристина /Крис/ хоёр Астана хотынх юм байна. Мөн эндхийн гей хөдөлгөөний тэргүүн Владимир Корнаковский "хуримын генерал"-аар уригджээ. Хуримлагсад бие биедээ очир эрдэнийн шигтгээтэй бөгж, алтан цаг бэлэглээд дараа нь хотын түүхэн, дурсгалт газруудаар аялав. Энэ үеэр ихэнх хүмүүс тэднийг үзэн ядсан, гайхсан харцаар ширтэж, цагдаа хамгаалагчдын раци шажигнан дуугарч байжээ. Ийнхүү анх удаагаа Казакстанд Гей-үүд хуримаа хийлээ. 

Сэтгэгдэл байхгүй байна