Шагналын хур буулгасаар

Соёлын төв өргөөнөө үдэш бүр үзэгч та бүхнийг сэрүүн хасын нууцаар аялуулж буй Х түц продакшины хамт олон зритель дүүрэн үзэгтэйгээр тоглолтоо тавьсаар байна. Жинхэнэ хайрын үнэ цэнэ, өнгө мөнгөний сэтгэл 2-ын хоорондох нарийн сүлжээсийг олон хүнд ойлгуулахыг хүссэн тус хамт олны хичээл зүтгэл талаар болсонгүй бололтой.Өчигдөр СТӨ-ний тайзнаа тоглогдсон "Сэрүүн хасын нууц" эмгэнэлт драмын жүжгийн үеэр жүжигчин Т.Бархүү "Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялаалгаж Х-ТҮЦ продакшн МУСТА-ныхаа тоог нэгээр нэмлээ. Энэхүү шагналыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн газрын дарга Н.Оргил яамны даалгавараа өдөр алгасахгүй биелүүлж явна. Өнгөрсөн амралтын өдрөөр жүжигчин Пүүжээ СТА болсон бол өчигдөр Бархүү дээрх цол тэмдэгээр энгэрээ мялаагаад байна. Киноны нээлт, урлагийн тоглолт, хошин шоу үзэнгээ шагналын хурыг буулгаж явна даа Оргил Махаан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025