Анугийн сэрэмжлүүлэг

Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болох фэйсбүүк болон твиттерт олны танил уран бүтээлчид болон эрхмүүдийн нэрийг барьсан хуурамч хуудас нээх нь олшироод байгаа аж. Үүнд хамгийн ихээр өртдөг хүмүүсийн нэг болох дуучин Ану буюу Ч.Уранхолбоо энэ талаар албан ёсны фэйсбуук хуудаснаа мэдээлсэн байна. “Өдрийн мэнд хүргэе. Сайн сууцгааж байна уу. Чулуунбаатар Уранхолбоо гэсэн ёсны нэг л фэйсбуук хуудас байдгийг хэлмээр байна. Миний нэрээр хуурамч хуудас нээсэн хүмүүс үүнийгээ хааж, миний өмнөөс худал пост бичин хүмүүстэй харилцаж буй үйлдлээ зогсоон миний ажлыг хүндэтгэхийг хүсч байна” гэж тэрээр бичжээ. Сүүлийн үед уран бүтээлээсээ илүү бизнесийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа тэрээр ажлын шугамаар урд хөршид найз залуугийнхаа хамтаар ажиллаж амьдарч байгаа. Ийнхүү тэрбээр цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг өгөөд байна.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025