Шинэ хүнээ хүлээж буй топ СТА

Арван жилийн ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж халуун шуугиан тарьж байсан цаг саяхан мэт санагдана. Зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй эгэл жирийн айлын отгон охин түүнийг цэл залуухан насандаа ийм сонголт хийхэд гайхаж хачирхах хүн олон байв. Гэхдээ түүний амьдралыг өдгөө Монголын ард түмэн сайн мэднэ. Уурхайн босс Ганбаяр гэгчтэй хайр дурлалын романс үүсгэж, амьдрал хувь заяагаа холбон үрийн зулай үнэрлэсэн тэр цагаас нам гүмхэн байх болсон тэрээр өчигдөрхөн нээлтээ хийсэн “Ларьдма” УСК-нд гол дүр бүтээсэн билээ. Тэгвэл “Ларьдма” киноны гол дүрийн хүнд хүчир зовлонг туулж яваа эмэгтэй дүрийг бүтээсэн Пүүжээ нялх биетэй байсан гэнэ шүү. Тэрээр саяхны нэгэн ярилцлагадаа “ Дахиад надад бурхнаас бэлэг илгээвэл хүлээж авахад бэлэн. Хүү охин нь хамаагүй, хүүхэд хөөрхөн шүү дээ” хэмээн ярьж байсан.Түүний хүсэл биелэлээ олж байгаа нь энэ аж. Мөн тус киноны нээлтийн үеэр топ модель Пүүжээд бас нэгэн баярт мөч тохиосон нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаасан явдал байлаа. Түүнд амжилт хүсье.  
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • saruul
    baharhmaar daichin emegtei sain ch busgui yumshig sanagddag. amjilt husii
    2013 оны 05 сарын 09 | Хариулах
  • mina
    bayar hurgey
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • doogii
    пуужээд баяр хургэе
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025