Эрдэнийн ээлжит сонголт

Ерээд оны эхээр дүрэмт хувцастай жаал сурагчийн ширээнээс бизнес хийж томчуултай ана мана, ач тач өрсөлдөж өдгөө Монголын толгой баячуудын эгнээнд алхаж яваа нь “Морьтхангай” группийн ерөнхийлөгч Ц.Эрдэнэ. Төдийлөн түмний нүдэнд өртөөд байдаггүй энэ эрхэм “Лаки минт” шүдний ооны рекламаар олны танил болсон жүжигчин Ц.Наранханд буюу олноо грек Зулаа хэмээн алдаршсан бүсгүйтэй Их тэнгэрийн аманд цуутай хурим хийж байсан нь хэдэн жилийн өмнөх явдал. Тухайн үед жүжигчин бүсгүй эр нөхөртөө алтернатив Отгоотой хамтран “Чамдаа зориулья” гэдэг дуугаар бэлэг болгон дуулсан нь  баячуудын  хөлгүй хуримын тухай ярианы бас нэгэн сонин болж байсан санагдана. Харамсалтай нь нэг хүүхдийн эцэг эх болсон тэдний дурлал удаан үргэлжилэлгүй хоёр тийш болсон. Харин тэр цагаас хойш “Лаки минт” Ц.Наранхандыг гадаадын бийлэгжүү эртэй хайр сэтгэлийн романс үүсгэх болсон талаар хэвлэлээр нэг цуурхсан нь саяхны явдал. Үнэн худлыг нь мэдэхгүй ч түүний удаах сонголт “Баянгол” зочид буудлын нууц ноёдын нэг, “Женко” Х.Баттулгын бизнесийн дотны түнш Биллигийн ах сингапур эр гэнэ лээ. Тэгвэл экс эхнэрээ харь эрийн тогоо өнгийлгүүлсэн Ц.Эрдэнэ “Гоёл-2013” наадмын тэргүүн дэд байрын шагналт загвар өмсөгч, мисс Т.Туяамаатай дотно харилцаатай болсон тухай загварын ертөнцийнхөн шуугиж эхэллээ. Уг нь энэ жилийн “Гоёл” наадмын тайзан дээр гялалзсан сайхан бүсгүйчүүдийн нэг  “Catwalk” хамтлагийн дуучин Т.Туяамаагийн хувьд саяхан өгсөн ярилцлагадаа МУИС-ийн оюутан залуутай үеэрхэж буйгаа зарласан байсан. Юутай ч “Шилмэл загвар” агентлагаас модель болох гараагаа эхлүүлсэн Т.Туяамаа өдгөө тэндээ загвар өмсөгчийн дамжаанд багшилдаг бөгөөд Дорнод аймгийн харьяат тэрээр ойрын жилүүдэд загварын тайзнаа гарч ирсэн нэгэн үеийн шижигнэсэн залуу охидын армийн нэг. МУИС-ийг социологич мэргэжлээр дүүргэж, энэ жилийн дэд шилдэг шагналын эзэн болсон түүнийг тайзны моделийн чадвартай, ирээдүйтэй загвар өмсөгч хэмээн мэргэжлийн хүрээнийхэн нь үнэлдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    ene huurhun ohin yaj erdeniig tooh yum be bodood uzeech
    2013 оны 05 сарын 10 | Хариулах
  • зочин
    эд яах нь хэнд хамаат юм бэ? хэрэгтэй юм бичээ ч
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025