Залуу сэтгүүлчид нэгдлээ

Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн 2012 онд залуучуучууд сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэн, тухайн салбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой залуучуудын бие даасан нэгдэл болох “Залуучуудын хороо”-дыг байгуулж эхэлсэн.
Одоогоор Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын “Байгаль орчны хороо”, “Спортын хороо”, “Соёл урлагийн холбоо”, “Хүнс, шим тэжээлийн хороо”, “Эрүүл мэндийн хороо”, “Хууль эрх зүйн хороо”, “Хүмүүнлэгийн хороо”, “Шинжлэх ухаан, технологийн хороо”зэрэг 8 хороо байгуулагдан, тамга гэрчилгээгээ аваад байгаа юм. Тэдгээр хороод эхнээсээ ажлын төлөвлөгөө гарган, үйл ажиллагаагаа эрч хүчтэй, идэвхтэй явуулж, залууст хандсан, тэднийг уриалсан олон ажлыг амжилттай хийж үр дүнгээ өгөөд байна.
Монголын Залуучуудын Холбоо энэ удаа залуу сэтгүүлчдийн мэргэжлийнх нь хувьд хөгжим, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд тусламж дэмжлэг, Монголын сэтгүүл зүй, сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйг өндөр түвшинд гаргахад залуу сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг олон нийт, шийдвэрлэх түвшинд хүргэх зорилгын дор “Залуу сэтгүүлч нийтлэлчдийн хороо” –г албан ёсоор байгуулж байгаа юм. Тус хорооны үндсэн зорилго, чиглэлийн дагуу ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй 20-35 насны бүхий л залуу сэтгүүлч, нийтлэлчид гишүүнээр элсэн ороход нээлттэй юм.
Тус сэтгүүлчид нийтлэлчдийн хороо”-ныхон анх уулзахдаа “Залуу сэтгүүлч нийтлэлчдийн хороо”-г цаашид удирдан ажиллах хорооны даргаар Д.Отгонцагаан, дэд даргаар Б.Ширнэн нарыг албан ёсоор томилож тэд уг ажилаа албан ёсоор хүлээн авсан юм. Ийнхүү Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Залуу сэтгүүлч нийтлэлчдийн хороо”  тамга тэмдэгээ хүлээн авч албан ёсоор байгуулагдлаа. Тэдний цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025