
Барилгын салбарт шинэ бүтээгдэхүүн, техник технологийг нэвтрүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, зах зээлийг өргөжүүлэх зорилготой “BARILGA EXPO 2013” Олон улсын үзэсгэлэн яармаг 2013 оны 5 сарын 3-6, 5 сарын 10-13-ны “Мишээл экспо” төвд өнөөдрөөс эхлэж байна. “BARILGA EXPO 2013” Олон улсын үзэсгэлэн яармаг нийт Солонгос, Тайван, Япон, Хятад, Вьетнам, Орос, Финланд, Чех, Герман, Швейцар зэрэг орны 250 гаруй компаниуд оролцож, Дэлхийн дэвшилтэт техник технологи, шилдэг бүтээгдэхүүнийг танилцуулах болно.
“BARILGA EXPO 2013” Үзэсгэлэн яармаг нь үйл ажиллагааны чиглэл, үзэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн 2 хэсэгт хуваан зохион байгуулж байна.
1-р хэсэг: Барилгын материал, Дэвшилтэт технологийн үзэсгэлэн 2013 оны 5 сарын 3-6-ны өдрүүдэд
2-р хэсэг: Шинэ Орон Сууц, ҮХХ-ийн үзэсгэлэн 2013 оны 5 сарын 10-13-ны өдрүүдэд тус тус Мишээл экспо төвд болно.
Хөтөлбөр:
5 сарын 3-ны өдөр Баасан гариг
12:00-13:00 Нээлтийн үйл ажиллагаа
Оролцогчид: БХБЯам, БХТөв, СХЗГазар, ГЕГазар, БХҮНТөв, МБМҮХолбоо, МҮХАҮТ болон ААН-үүдийн удирдлагууд, зочид төлөөлөгчид.
13:00-17:00 Оролцогч байгуулагуудын бизнес уулзалт, семинар.
5 сарын 4-ны өдөр Бямба гариг
10:00-12:30 “Барилгын ханган нийлүүлэгчдийн уулзалт”
(Үзэсгэлэнгийн танхимын 2 давхарын хурлын танхимд)
Оролцогчид: БХБЯам, БХТөв, СХЗГазар, ГЕГазар, БХҮНТөв, МБМҮХолбоо, МҮХАҮТанхим болон Барилгын нийлүүлэгч ААН-үүдийн удирдлагууд, төлөөлөгчид.
12:30-17:00 Оролцогч байгуулагуудын бизнес уулзалт, семинар
5 сарын 5-ны өдөр Ням гариг
11:00-12:00 Барилгын материал үйлдвэрлэгчдийн өдөрлөг
12:00-16:30 Үзэсгэлэнд оролцогч гадаадын төлөөлөгчдийн шинэ техник технологийн уулзалт семинар
5 сарын 6-ны өдөр Даваа гариг
15:00-16:00 “Барилгын материал, Дэвшилтэт технологийн үзэсгэлэн”-гийн хаалтын үйл ажиллагаа
“БАРИЛГА ЭКСПО-2013” Олон улсын үзэсгэлэн зохион байгуулах комисс
Сэтгэгдэл байхгүй байна