Рок поп ертөнцийн сор гэгддэг поп хатагтай Б.Сарантуяагийн цор ганц шавь болсон азтай бас авьяаслаг нэгэн бол М.Насанбуян хэмээх энэ бүсгүй. Хар багаасаа гавьяатад тоогдож, хаа ч байсан хамгаалагч аятай дагаж явдаг тэрээр саяханаас эх орондоо ирээд байгаа билээ. Уг нь өнгөрсөн жилийн “Universe best songs-2012” наадмын хоёрдугаар байранд шалгарч, Солонгос улсад суралцах эрхтэй болсоноор хилийн дээс алхсан тэр цагаас хойш уран бүтээлээсээ холдож, эх орондоо тоотой үзэгдэх болсон тэрээр энэ удаа нэг мөр ирсэн бололтой. Учир нь М.Насанбуянгийн Солонгос улсад UBS телевизийн шугамаар сурах эрхтэй болсон сургууль нь урлагийн гэхээсээ илүү хэлний дамжаа шахуу сонирхолгүй сургалттай байсан тул сургуулиа хаяад ирсэн гэнэ.
Насанбуян сургуулиа хаяжээ

Сэтгэгдэл байхгүй байна