Дуучид, сонсогчдыг жаргаана гэнэ дээ

Рок попын дуучид гаргасан уран бүтээлээ өөрсдөө явж радио телевизүүдэд өгдөг цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Учир нь www.Xyyp.mn сайт тэднийг өмнөөс энэхүү ажлыг нь хийх гэнэ.
Үйл ажиллагаагаа эхэлсэн цагаасаа урлагийн акулууд болон шинэ уран бүтээлчдийн  уран бүтээлийг сонсогч, үзэгчдэд хүргэхэд дэмжин ажилласаар ирсэн энэхүү сайт хамтарч ажилладаг найман радионууддаа хамтлаг, дуучны уран бүтээлийг дамжуулан өгч дуучид, уран бүтээлчдийн хөлийг амрааж, бензиний мөнгийг хэмнэхээр шийджээ. Ингээд хамтлаг, дуучид маань FM радио хаана байдгийг асууж сураглах, танил талаа хайн утас цохих хэрэггүй болж. Цаашлаад уг сайт нь дуучдын уран бүтээлийг MP3 хэлбэрээр хууль, зохиогчийн эрхийн дагуу худалдах, мөн таны авсан цомгийг  Улаанбаатар хотын хаана ч хүргэж өгөх юм гэнэ. Хэрэв хэрэгжээд, биелэлээ олчихвол фэнүүд нь дуртай дуугаа, цомгоо хайж бөглөөнд орж цаг алдахгүй хаа явсан газраасаа авчихаж болох нь. Интернэт гэдэг чинь дэлхийн хаана ч байдаг хойно гадаадад байгаа монголчуудад хүрэх хамгийн дөт зам болох.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025