Их аварга Д.Дагвадоржийг арлын орныхон бурхан болгон тахиж шүтсэн бол ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Хубилай хааны хойчоор тодруулаад авчээ. Өвгөн найрагчийнхаар бол Д.Дагвадорж Японы сумогийн аварга болж арлын орныг доргиосон нь 800 зуун жилийн тэртээ Хубилай хаан самурайн эзэнт гүрнийг дайлаар мордсон ч санасандаа эзэлж чадаагүйг гүйцээсэн аугаа их үйл хэрэг гэнэ. Тэр бүү хэл Д.Дагвадорж аваргын 69 дахь ёкозуна цолоо авдаг өдөр нь Хубилай хаан Япончуудын эсрэг хийсэн дайнд ялагдал хүлээсэн өдөр байсан аж. Юутай ч Хубилай хаан Япончуудыг эзлэхээр мордсон ч далайн шуурганд цохиулан ялагдал хүлээж байсныг 21 зуунд түүний сүнс болох Дагваа аварга арлын орны мэргэжлийн сумог эзэгнэж нөхсөн хэмээн Б.Лхагвасүрэн гуай тунхаглав. Харин өдгөө ид бяр нь тэгширсэн хоёр аварга М.Даваажаргал, Д.Бямбадорж нар маань хэний сүнс юм болдоо. Хэний сүнс бол?
Их аварга Д.Дагвадоржийг арлын орныхон бурхан болгон тахиж шүтсэн бол ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Хубилай хааны хойчоор тодруулаад авчээ. Өвгөн найрагчийнхаар бол Д.Дагвадорж Японы сумогийн аварга болж арлын орныг доргиосон нь 800 зуун жилийн тэртээ Хубилай хаан самурайн эзэнт гүрнийг дайлаар мордсон ч санасандаа эзэлж чадаагүйг гүйцээсэн аугаа их үйл хэрэг гэнэ. Тэр бүү хэл Д.Дагвадорж аваргын 69 дахь ёкозуна цолоо авдаг өдөр нь Хубилай хаан Япончуудын эсрэг хийсэн дайнд ялагдал хүлээсэн өдөр байсан аж. Юутай ч Хубилай хаан Япончуудыг эзлэхээр мордсон ч далайн шуурганд цохиулан ялагдал хүлээж байсныг 21 зуунд түүний сүнс болох Дагваа аварга арлын орны мэргэжлийн сумог эзэгнэж нөхсөн хэмээн Б.Лхагвасүрэн гуай тунхаглав. Харин өдгөө ид бяр нь тэгширсэн хоёр аварга М.Даваажаргал, Д.Бямбадорж нар маань хэний сүнс юм болдоо.
Сэтгэгдэл байхгүй байна