Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Оргил өнгөрсөн хоёрдугаар сард “G портейн болон GRP55 молекулын хосолмол дахь гурван талт бүтцийн судлал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан аж. АНУ-ын Виржиниагийн их сургуулийн Эм зүйн сургуульд Эмийн хими судлалын докторантурт суралцаж буй 27 настай хүүгийнхээ доктор болсон талаар Ерөнхийлөгч “Өглөө сайхан мэдээ сонслоо. Хүү маань докторын зэрэг хамгаалжээ. Эмийн хими судалж байна л гээд байсан...” хэмээн жиргэжээ. Түүнчлэн “Хүү маань тун удахгүй эх орондоо ирнэ. Эмийн химийн докторыг ажиллуулах газар байвал хэлээрэй” хэмээн зар түгээд амжлаа. Төрийн тэргүүнийхээ хүүг булаацалдаад авах байлгүй дээ. Ерөнхийлөгч хүүдээ ажил хайж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Оргил өнгөрсөн хоёрдугаар сард “G портейн болон GRP55 молекулын хосолмол дахь гурван талт бүтцийн судлал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан аж. АНУ-ын Виржиниагийн их сургуулийн Эм зүйн сургуульд Эмийн хими судлалын докторантурт суралцаж буй 27 настай хүүгийнхээ доктор болсон талаар Ерөнхийлөгч “Өглөө сайхан мэдээ сонслоо. Хүү маань докторын зэрэг хамгаалжээ. Эмийн хими судалж байна л гээд байсан...” хэмээн жиргэжээ. Түүнчлэн “Хүү маань тун удахгүй эх орондоо ирнэ. Эмийн химийн докторыг ажиллуулах газар байвал хэлээрэй” хэмээн зар түгээд амжлаа. Төрийн тэргүүнийхээ хүүг булаацалдаад авах байлгүй дээ.
Сэтгэгдэл байхгүй байна