“АПУ”-гийн хүүгийн шинэ сонголт Мисс Д.Шүрэнцэцэг

Монголын толгой баячуудын нэг “АПУ”-гийн хэмээх тодотголоороо алдаршсан УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн бага хүү Б.Ганбатыг манайхан мэдэх болоод удаж байна. Хааяахан олны танил бүсгүйчдүүдтэй нэр холбогдож, гүрэн дамжин амрагладаг түүнийг хэдхэн сарын өмнө “Гурван охин” хамтлагийн ахлагч дуучин Солотой үеэрхэж буй гэх мэдээлэл цацагдаад байсан билээ.  Тэгвэл энэ мэдээллийг үгүйсгэж буй бололтой тэрээр “Мисс Монголиа-2011” тэмцээний дэд байрын шагналт Д.Шүрэнцэцэгтэй ихэд элгэмсүү энэ тэндэхийн арга хэмжээнд харагдах болов. Загварын ертөнц дэх нууцлаг бүсгүйчүүдийн нэг мисс Д.Шүрэнцэцэг тэр бүр олны өмнө харагдаад байдаггүй ч, томоохон компанийн сурталчилгаанд тоглох урилгыг дуртайяа хүлээж авдаг гэнэ лээ. Нэг үе насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүлийн нүүрэнд хагас нүцгэн зургаа татуулсанаар чамгүй хэл аманд өртсөн мисс бүсгүй хаа очиж элдэв залуустай нэр холбогдож, энэ тэндэхийн баар сав онгичиж явдаггүй даруухан моделиудын нэг. Ямартаа ч шинэхэн бас соньхон хосуудын “зүрхэнд жаазалсан” зураг зүгээр ч нэг найзын илэрхийлэл биш биз ээ.   


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • aaa
    har daashinzan deer zohiogui gutal bna
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025