Нойронд сэргэг номонд мэргэн Кёкүшюзан Д.Батбаяр Ерөнхий сайдын эрүүл мэндийн зөвлөх болж энэ тэндэхийн арга хэмжээнд алгасахгүй сайтдаг нэгэн болсон. Харамсалтай нь мэхний их дэлгүүрийн маань мэдлэг боловсрол дутдаг уу, барагтай бол амаа ангайлгаж агаар салхи оруулдаггүй гэнэ лээ. Саяхан Дорноговь аймгийн Сайншанд суманд олон тооны тугал үхсэн явдал гарсан билээ. Тэгвэл эдгээр тугалууд юуны улмаас үхсэнийг мэдэх ёстой ганц хүн бол Ерөнхий сайдын эрүүл мэнд хариуцсан зөвлөх энэ эрхэм. Даанч олон тооны тугал үхсэн шалтгааныг судалж тогтоох, ажлын хэсгийнхэний дүнг сонсох өчигдөрийн хуралдааны үеэр Кёкүшюзан Д.Батбаяр Ерөнхий сайдад бараа болоод суухаас өөр юу ч хийсэнгүй, хэлсэнгүй. Тэгэхээр түүнийг ЭМ-ийн зөвлөх биш бие хамгаалагчдын зөвлөхөөр томилох нь хамгийн оновчтой томилгоо байх болов уу. 

Сэтгэгдэл байхгүй байна