Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр болж, холбооны ерөнхийлөгчөөр Асашёорюү Д.Дагвадоржийг сонгосон гэнэ. Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурлын үеэр холбооны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр “МЧБХ-ны 2008-2012 оны үйл ажиллагааны тайлан”-г тавьж хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн МБЧХ-ны 2013-2016 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталж хэд хоногийн дараа болох уламжлалт “Mongolian Open-2013” олон улсын тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцжээ. Асашёорюү Д.Дагвадорж өмнө нь тус холбооны Хүндэт ерөнхийлөгч байсан юм. Тэгвэл 2008-2013 онд МБЧХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан Л.Чинбатад талархал илэрхийлж тус холбооны Хүндэт ерөнхийлөгч болгожээ.
Сэтгэгдэл байхгүй байна