Сонгино-Хайрхан дүүрэгт тасархай ялалт байгуулж, тахимаа авсан Д.Сумъяабазарыг УИХ-ын дарга “хорчин” хочит З.Энхболд хүлээн зөвшөөрөхгүй хойд эцгийн нүүр гээчийг үзүүлж байгаа билээ. Уг нь тойргийн хорооноос түүнийг ялалт байгуулсан хэмээн үзэж түр үнэмлэхийг нь гардуулаад байгаа. Тэгтэл яагаад өнөөдрийг хүртэл түүнийг хэлэлцэж, батламжилахгүй байгаа нь сонирхолтой. Ямартаа ч өнөөдрийн чуулганы хуралдааны ерөнхий тов гарсан бөгөөд хэлэлцэх асуудалд Д.Сумъяабазарын нэр мөн л байхгүй байгаа. Гэхдээ түүнийг СЕХ хуралдаж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон гэнэ лээ. Тэгэхээр маргаашийн чуулганаар Д.Сумъяабазар тангарага өргөж УИХ элгэн бүтэн болох эхний алхамаа хийх болтугай. Хэзээ тангарага өргөх бол?
Сонгино-Хайрхан дүүрэгт тасархай ялалт байгуулж, тахимаа авсан Д.Сумъяабазарыг УИХ-ын дарга “хорчин” хочит З.Энхболд хүлээн зөвшөөрөхгүй хойд эцгийн нүүр гээчийг үзүүлж байгаа билээ. Уг нь тойргийн хорооноос түүнийг ялалт байгуулсан хэмээн үзэж түр үнэмлэхийг нь гардуулаад байгаа. Тэгтэл яагаад өнөөдрийг хүртэл түүнийг хэлэлцэж, батламжилахгүй байгаа нь сонирхолтой. Ямартаа ч өнөөдрийн чуулганы хуралдааны ерөнхий тов гарсан бөгөөд хэлэлцэх асуудалд Д.Сумъяабазарын нэр мөн л байхгүй байгаа. Гэхдээ түүнийг СЕХ хуралдаж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон гэнэ лээ. Тэгэхээр маргаашийн чуулганаар Д.Сумъяабазар тангарага өргөж УИХ элгэн бүтэн болох эхний алхамаа хийх болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна