Гуалиг сайхан бие

Биеэ зөв сайхан арчилж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарсан бүсгүй хүн болгоны нүд булааж, атаархалыг түрүүлдэг. Мөн өөртөө итгэлтэй, алхаа гишгээ тань итгэл төгс, эрч хүчтэй, нүүр царай тань өнгөлөг, тайван байвал ойр дотны болон тойрон хүрээлэн байдаг хүмүүст чинь аятайхан сэтгэгдэл төрж, чамаас эерэг цэнэг байнга авч байхыг хүснэ.
Биеэ зөв авч явах талаар өгөх зөвлөмжүүд
    Толгойгоо эгц дээшээ аль болох чихний үзүүр мөрний шугамыг холбож байхаар явах. Эрүүгээ урагш тавьж хамраа өргөх хэрэггүй.

  -Явах үедээ толгойгоо хаяхгүй,газар уруу биш урагш харж явах.
   -Мөрөө бага зэрэг өргөн, арагш болгож, далаа хавчих маягтай явна.
    -Цээжээ урагш биш дээш нь өргөн,гэдсээ татаж, өгзгөө хэтэрхий хойш хаялгүй явах.
    -Хөлөө өвдгөөрөө үл мэдэх нугалан, гараараа элдэв хөдөлгөөн хийхгүй явах.
    -Алхахдаа болж өгвөл хөлөө газарт зөөлөн тавьж гишгэнэ.
-    Бөгтийж явах нь эрүүл мэндэд муугаас гадна чамайг хэнч биш болгож харагдуулна.Тиймээс мөр арагшаа цээж урагшаа.
-  Ямар үед толгойгоо гудайлгаж доошоо харж болохгүй, яагад гэвэл нуруу чинь бөгтийж, чамайг хайш яаш харагдуулна.
Толгойгоо өргөж явбал мөр чинь аяндаа тэгширнэ. Тиймээс явц дунд эрүү газартай параллель байх ёстой.
-    Хөлөө чирэх нь чамайг залхуу харагдуулаад зогсохгүй бүх амьдралд чинь саад болдог.Үүнээс гадна гутлаа чирж явах нь бөөн зовлон зүдгүүрт дарагдсан мэт харагдах ба ойртохын аргагүй дур булаам биш санагдуулдаг.Хөлөө чирэхгүй газраас аль болох хөндий яв.
-    Гараа савж явах нь алиа салбадайг санагдуулдаг. Тиймээс явах үедээ гараа савах шаардлага байхгүй.
-    Хөлөө ачиж суух нь аятайхан харагдахгүйгээс гадна цусны эргэлтэнд муугаар нөлөөлдөг.
-   Суухдаа хоёр өгзөг ташаандаа жингээ тэнцүү хувиарлагдахаар бодож сууна.Хэт бие барьсан эсвэл хөлөө огцом хөдөлгөх, савлах,дэвслэх нь бүдүүлэг харагдуулах төдийгүй эвгүй байдлыг үүсгэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025