Ерөнхийлөгч асан бага Жорж Буш анх удаа өвөө болов. Түүний охин Женна нь охинтой болсон. "Лора бид хоёр өчигдөр өвөө, эмээ болсноо хэлэхэд таатай байна. Манай охин Женна Хейгер бидэнд зээ охин Маргарет Лора Мила Хейгерийгь төрүүлж өглөө. Охинд эмээгийнх нь дурсгалыг хүндэтгэн Мила гэдэг нэр өглөө" гэж Буш хэлжээ.Ерөнхийлөгч асан гэргийн хамт зээгээ харсан бөгөөд "ээж, охин хоёр маш сайн байгаа" гэж нэмж хэллээ.
Женнаг 2008 онд нөхөрт гарахаас нь өмнө Техас дахь эдлэн газар дээрээ түүний ээж нь зээ хүү эсвэл зээ охиндоо хэн гэдэг нэр өгөх талаар наргиан хийж суусан гэдэг. Тэгэхэд "Жорж эсвэл Жоржия... Жоржина, Жоржет" гэсэн нэрүүдийг Лора санал болгож байжээ. Хэрвээ энэ нь хүү байх аваас тэрбээр улс төрөөр замнах тул түүний нэрэнд нь "сэр" гэдэг үгийг залгах хэрэгтэй гэж Жорж Буш хэлж байв.
Женна жирэмсэлсэн болох нь өнгөрсөн оны дунд үеэр илэрхий болсон аж. Харин ерөнхийлөгч асан "Би зээ охинтойгоо охиныхоо эдлэн газрыг тойрон "Форд"-оороо давхих болноо" гэж Буш мөрөөдөж суугаагаа ч өмнө хэлж байсан.
Харин Женна өөрөө хүүхэдтэй болохыг маш их хүссэн гээд "Би багш хүн учраас хүүхдэд их хайртай" гэж хэлсэн байна. Түүний нөхөр Генри Хейгер эхнэрийгээ "охиндоо хамгийн сайн сайхан зан чанартай хүн болгоно" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэгвэл саяхан бяцхан гүнжтэйгээ бүгд салхилж яваад папарацчидийн дуранд өртсөн байна.
Сэтгэгдэл байхгүй байна