Хамтлагийнхаа хамгийн стиль, имижтэй гэгддэг "Motive" хамтлагийн гишүүн Ганбаа, дуучин Акботатай гэр бүлж болж, хөөрхөн хүүтэй болж байсан. Харин хосууд нэг хэсэг тусдаа амьдарч байсан ч эргээд нийлсэн бололтой. Хосууд үснийхээ өнгийг час улаан болгож үсний стиль, бие сэтгэлээрээ дахин эргэн нийлж байгаа бололтой. Акбота хэвлэл мэдээлэлээр хайрыгаа хүлээж байгаагаа үргэлж өчиж байсан бол одоо түүний хүсэл биелж урлагийн нэгэн гэр бүлээ дахин эргэж нийллээ. Ганбаа үснийхээ өнгийг үргэлж өөрчилдөг шигээ сэтгэл санааны хувьд бас тогтворгүй гэдэг. Нэгэн хэвийн амьдаралд дургүй байнга шинэ содон юмыг сэтгэж, дуулсан дуу бүр нь хит болдог ч үүнтэй холбоотой байх. Өнгөрсөн жил ягаан өнгөөр будсан ягаан залаатай байсан бол өдгөө улаан өнгөөр будаж улаан залаатайгээр гэргийтэйгээ ижилсэж. Ингээд тэдний гэр бүлд аз жаргал хүсье. 
Сэтгэгдэл байхгүй байна