
“Макс” группийн захирал Д.Ганбаатар хэмээх эрхмийг морин спортынхон төдийгүй Монголчууд даяараа андахгүй. Мөнгөтэй хөрөнгөтэй бүхний үзэж, эдлэх ёстой гэгдэх хурдан хүлэг, сайхан хүүхнээр өөрийгөө чимсэн түүнд ганцхан улс төр л дутаж байгаа байх. Тэгвэл бусад шиг улс төр гэж улайрч давхидаггүй түүний гэргий Монголын сайхан бүсгүй өргөмжлөлт Д.Уянгалянхуа. Эхнэр, ээж хүнийхээ үүргийг чамлахааргүй гүйцэтгэж яваа тэрээр чинээлэг нөхөртөө хоёр охин, нэг хүү төрүүлж өгсөн ч угийн гоо үзэсгэлэн, өв тэгш бие хаагаа хэвээр хадгалж буй.Тиймдээ ч саяхан Америкийн алдарт брэнд S.T John-ийг сурталчилж өөрийн гоо үзэсгэлэнгээ гайхуулсан. Түүний “Мax Mall” Их дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлах Max Fashion дэлгүүр саяхнаас S.T John брэндийг оруулж ирэх болсон билээ. Классик бөгөөд чанарлаг хувцсыг дээдсийн хүрээний бүсгүйчүүдэд зориулж үйлдвэрлэдэг уг брэнд нь Америктаа бол аль хэдийнэ танигдсан ч манайхан сайн мэдэхгүй. Тиймдээ ч мисс Д.Уянгалянхуа өөрийн компанийн оруулж ирдэг брэндийг өөрийн биеэр сурталчилахаар шийдэн олон жилийн дараа моделийнхоо ажлыг хийсэн нь энэ.
Сэтгэгдэл байхгүй байна