Архангай аймгийн Булган сумын уугуул улсын начин Р.Пүрэвдагва уран хурц барилдаанаараа үзэгч түмнээ уухай хашгируулж, суудлаас нь өндөлзүүлдэг хүчтнүүдийн нэг. Өнгөрсөн жилийн баяр наадмаар тав давж начин хэмээх цолыг олон жилийн дараа омог бардам хүртэж чадсан тэрээр саяхан болсон шилдэг начингуудын барилдаанд нэг ч уналгүйгээр багаа ялалтанд хүргэсэн билээ. Харин дайчин барилдаанаараа бөх сонирхогчдын шүтээн болж чадсан залуу начин Р.Пүрэвдагва эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг. Түүний гэргий Цэрэнлхам хэмээх бүсгүй байдаг бөгөөд Өвөрхангай аймгийн уугуул гэнэ лээ. Харин Ар, Өврийн сайхан хангай нутгийн хосууд маань хоёр хүүхдээ хэнээс ч дор орохооргүй ноцолдчихдог эрс болгохоо нуудаггүй юм шүү. 


Сэтгэгдэл байхгүй байна