Н.Энхбаярын хэрэг нэгээр нэмэгдлээ

Экс  Ерөнхийлөгч Н.Энхбаяр эмнэлэгт эрх чөлөөт маягаар ялаа эдлэн байгаа. Бүр ялаас чөлөөлөх хүсэлт хэдхэн хоногийн өмнө гаргаад байгаа билээ. Тэгвэл экс маань юун эрх чөлөөг хүсэх байтугай болж, Н.Энхбаярын гэх тодотголтой дахин нэг хэрэг шинээр мэндэллээ. Энэ талаар нэгэн сайтад дэлгэрэнгүй мэдээллэснийг бид та бүхэнд баримттай нь хүргэж байна.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүхийн үнэт бүтээлүүдийг гадаадад худалдсан байна.  Тодруулбал  1994 онд Н.Энхбаяр Соёлын яамны сайдаар ажиллаж байхдаа Богд хааны музей, Чойжин ламын сүм музей, Үндэсний түүхийн музей, Улсын төв номын сангаас нийт 115 ширхэг түүхийн ховор үзмэрийг цуглуулж, АНУ-ын Сан Франциско хотын Азийн түүхийн музейд “Монголын сэргэн мандалт, Чингис хааны өв” үзэсгэлэнд оролцуулахаар мэргэжилтэн Ононгын  Мижидэд хариуцуулан явуулсан байна. Тухайн үед Монгол Улсын хилээр 155 үзмэр гарсан нь Гаалийн ерөнхий газарт бүртгэгдсэн байдаг бөгөөд эдгээр үзмэр, ховор бүтээлээс 96 нь 2000 оны эхээр Монгол Улсад буцаж ирсэн. Буцаж ирсэн 96 үзмэр, ховор бүтээлд дахин шинжилгээ хийлгүй орхигдуулсанаас үзвэл дээрх эд зүйлс солигдсон байх магадлалтай юм.
 
Дээрх үзмэр, ховор эд зүйлсийг хариуцан АНУ руу авч явсан, тухайн үеийн Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан  Ононгийн Мижид  нь Н.Энхбаярын  эхнэр О.Цолмонгын төрсөн дүү бөгөөд өдгөө тэрбээр АНУ-ын  124 Topaz CT Hercules, CA. 5248 Claremont AVE#22 Oakland, CA хаягт оршин сууж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • jm bichhev dee ene bol barag unenii huvitai mongol ornoo hudaldagcad
    2013 оны 05 сарын 01 | Хариулах
  • jm bichhev dee ene bol barag unenii huvitai mongol ornoo hudaldagcad
    2013 оны 05 сарын 01 | Хариулах
  • Тэнэгүүдын эсрэг
    Байхгүй хооронд нь худлаа өөрсдөө хийсэн хэргээ дохох гэж байгаа та нар амжихгүйээ Энхбаярыг одоо эрх барьж байгаа муу жорлонгийн ялаануудаа
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Тэнэгүүдын эсрэг
    Энхбаяр манд энэ бол захиалгат үйлдэл
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin1
    daj baigaa hvmvvsee uhaj tunhuj chadahgvi bj ene zahialgatai niitlel baihdaa
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
  • Zochin
    tegnee ter ih yum bga da.oshoo sn negj
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025