Д.Оюунхоролыг өрсөлдүүлэхээр боллоо

Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах зөвлөл ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийг тодруулах ард түмний санал асуулгын дүнд үндэслэн, УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Оюунхоролыг холбооноосоо МАН-ын бага хуралд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ тухайгаа  МАН-ын удирдах зөвлөл намын дарга Ө.Энхтүвшинд албан ёсоор танилцуулаад байгаа гэнэ. Юутай ч Монгол Улс ардчилалд шилжсэнээс хойшхи 20 гаруй жилийн түүхэнд улс төрийн намуудаас анх удаа эмэгтэй нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал бий болоод байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025