Говийн ноён хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвийг сэнтийд нь залах ёслол 4-р сарын 28-ний өдөр Хамарын хийдэд боллоо. Сэнтийд залах ёслолд нийт 600 гаруй лам хуварга Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж Ногоон дарь эх айлдсанаар эхэлсэн аж. Ёслолын үйл ажиллагаа өдрийн 12 цагт дуусч, Ноён хутагтад өрлөгийн эздээс мандал өргөн үргэлжлэв. Өдрийн 16 цагаас Хүрэлцэн ирсэн сүсэгтэн олонд Ноён хутагт сунтагийн адис хүртээж рашааны үрэл түгээв. Ёслолын үйл ажиллагаа бүх нийтээр Адистидийн дээдийг хайрлагч эх Жинлавчогзолма номыг уншсанаар өндөрлөсөн юм байна. Ноён хутагтын мутараас адис авахаар Монголын сүсэгтэн олон Говийн ноён хутагтын нутагт хуран чууллаа. Монгол түмний хувьд төрсөн нутгаасаа есдүгээр дүр нь төрсөнд нь ихэд билэгшээж сүсэглэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл байхгүй байна