Хар чавганы ач тус

Хар чавга бол эрүүл мэндийн онцгой, олон талт ашиг тустай хатаасан жимс юм. Үүнийг мэддэг тул хар чавгыг Монголчууд хамгийн өргөн хэрэглэдэг, үр хүүхдүүддээ жимсний шүүс болгон уулгадаг. Үүнийг Холливудын жүжигчидээс эхлээд мэргэжлийн тамирчид, цагаан хоолтонгууд, тусгай дэглэмээр хооллодог хүмүүс болон ердийн үед өргөн хэрэглэдэг. Манайд ч энэхүү хар чавгыг маш өргөнөөр хэрэглэдэг болоод удаж байна. Нэн ялангуяа хавар болж байгаа энэ үед охид бүсгүйчүүд маань нимгэн хувцас өмсөж гуалиг сайхан биеэ гайхуулья гэж бодож байвал та яг өнөөдрөөс хар чавгыг хоол идснийхээ дараа өдрийн хэрэгцээндээ тохируулан хэргэлэвэл маш хурдан үр дүнгээ өгнө шүү. Илүүдэл жинтэй хүмүүс хар чавгыг турах жордоо нэгдүгээрт оруулдаг гэдгийг сануулья. Ингээд ашиг тусыг нь та сонирхоно уу.
• Хоол тэжээлийг шингээхэд тус нэмэр болдог, хоол боловсруулах системийн шингээх үйл ажиллагааг сайжруулахад тустай
• Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, өтгөн хаталт, илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй
• Эрүүл мэндэд тустай антиоксидантыг хамгийн ихээр агуулдаг
• В амин дэм, ургамлын гаралтай глюкоз, кали, магни, бор зэрэг чухал амин дэмүүд болон эрдэс бодисоор баялаг байдаг.
• Дархлааны систем, ясны үйл ажиллагааг сайжруулахад тустай.
• Мөн тэжээллэг чанар өндөртэй хатаасан жимс тул глюкозын уусалтыг сайжруулах, холесторинийг бууруулах, зүрхний шигдээс болон хавдарын эсрэг үйлчилгээг дэмжих үйлчилгээтэй ургамлын гаралтай полифенол гэдэг бодис ихээр агуулсан байдаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025