Д.Ангараг: Б.Мѳнхболдоор туйлын их бахархаж, туйлын их омогшив

Монгол Улсын Тѳрийн Соёрхолт хѳгжмийн зохиолч Бирваагийн Мѳнхболд  "ГАЛДАН БОШГОТ СИМФОНИ СЮИТ" CD-нийхээ нээлтийг саяхан хийсэн билээ. Удам дамжсан авьяаслаг хөгжмийн зохиолчийн энэ удаагийн дөрвөн анги бүхий симфони сюит нь сонсогчдын гар дээр хүрсэн даруйдаа багагүй урмын үг хүртээд буй юм. Тухайлбал , бээжингийн кино академийг дүүргэсэн цорын ганц монгол залуу гэгдэх Д.Ангараг өөрийн фэйсбүүк хуудаснаа “Хѳгжмийн зохиолчийн маань уянгалаг атлаа эрчтэй, цоглог аялгуу бүхий энэ дѳрвѳн анги симфони сюит нь киноны хѳжмийн хэмжээнд бичэгдэж гадаадын том том киноны хѳгжим бичдэг хѳгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй эн зэрэгцэхүйц бүтээгдсэн жинхэнэ урлагийн бүтээл болжээ. "ГАЛДАН БОШГОТ СИМФОНИ СЮИТ"-г сонсоод би хѳгжмийн зохиолч Б.Мѳнхболдоор туйлын их бахархаж, туйлын их омогшив. Дараагийн томоохон уран бүтээл дээрээ удам дамжсан уран бүтээлч хѳгжмийн зохиолч Б.Мѳнхболд ахтайгаа БИД заавал хамтарч ажиллах болно.”  хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Erka
    Angrag bol jinhene uran buteelch hun dee. Baharhaj yavdag ene zaluugaar.
    2013 оны 04 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025