“Үл таних эмэгтэй” кинонд тоглож олны танил болсон жүжигчин О.Долгор бие давхар болоод уран бүтээлээсээ түр чөлөө аваад байгаа билээ. Хоёр дахь амьдралдаа хөл тавиад буй хосууд мэргэжил нэгт халуухан хосууд. Анхны амьдралаа хип хоп хамтлагийн дуучин Батхүү гэх залуутай холбож хөөрхөн охинтой болсон ч тэдний хамтын амьдрал тийм ч бат бөх байсангүй. Бяцхан охин нь энэ намар сургуульд орох бөгөөд хосууд өдгөө тус тусынхаа зам мөрийг хөөгөөд байгаа билээ. Жүжигчин Б.Чинзориг ч гэсэн мөн өмнө нь амьдралтай байсан. Тэгвэл мэргэжил нэгт хосууд анхныхаа хүүхдийг тэсэн ядан хүлээж байгаагаа аж. Оюутан ширээний нэг ангийн хоёр шинэхэн амьдралаа зохиож хамтдаа кинонд тоглохдоо нэг нэгэндээ сэтгэл алдарч ийнхүү хоёр дахь амьдарлаа эхлүүлээлээд байна. Ямартай ч урлагийн хосууддаа аз жаргал хүсье.
Сэтгэгдэл байхгүй байна