Залуу сэтгүүлчид хамтдаа

Монголын Залуучуудын Холбоо залуучууд хоорондоо сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэж, тухайн салбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой “Залуучуудын хороо”-дыг байгуулж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд МЗХ дэргэдээ Залуучуудын тодотголтой “Байгаль орчны хороо”, “Спортын хороо”, “Соёл урлагийн хороо”, “Хүнс, шим тэжээлийн хороо”, “Эрүүл мэндийн хороо”, “Хууль эрх зүйн хороо”, “Хүмүүнлэгийн хороо”, “Шинжлэх ухаан технологийн хороо” зэрэг 8 хороодыг байгуулж, тус хороод өнөөдөр идэвхтэйгээр үйл ажиллагаагаа явуулаад нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаа. Тэгвэл тэд тун удахгүй 05-р сарын 03-нд залуу сэтгүүлч, нийтлэлчдийн хороог байгуулах гэнэ. Энэхүү хороо нь залуу сэтгүүлч, нийтлэлчдийг мэргэжлийнх нь хувьд хөгжүүлэх боломжийг олгох, тэднийг хооронд нь танилцуулах, найз нөхдийн хүрээг тэлэх, нийгмийн идэвхтэй байхад төрөл бүрийн аялал зугаалга, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжид татан оролцуулах зэрэг олон ач холбогдолтой гэдгийг онцолж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • admin
    99714149, 89006688 ruu zalgaj medeelel awch bolno.
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • setguulch
    utas ni hed yu boloo, yaj holboo barih uu
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025