Хүрэлсүхэд хэлнэ шүү

“Эко” гишүүн Г.Баярсайхан сүүлийн үед нам жимхэн улс төржих болсон. Уг нь У.Хүрэлсүхтэй “маажилцах”-аасаа өмнө парламентын танхимд ам хуурайгүй ярьдаг айхтар гишүүдийн нэг байсан. Гэхдээ мод тарьж Монголыг ногооруулах туйлын хүсэлтэй энэ эрхэм Н.Алтанхуяг сайдыгаа дэмжиж битүүхэндээ МАН-ын нөхөдрүү “салаавч” бэлдэн суудаг гэдэг. Ардын намынхан анхлан Ерөнхий сайдыг огцоруулах санал тавихад Г.Баярсайхан гишүүн “Үнэхээр ажлаа хийж чадахгүй бол сөрөг хүчнээс бус Ардчилсан нам дотроос огцруулах асуудлыг тавьж болохгүй юм байхгүй” хэмээн бухимдаж байсан. Харамсалтай нь энэ үйл явдал, хэлсэн үг нь ард түмэнд таалуулах гэсэн Г.Баяраа гишүүний атгага санаа байсан хэмээн хэвлэлээр нэг цуурхаж байгаа нь үнэний ортойдог. Юутай ч У.Хүрэлсүхээс үнхэлцэгээ хагартал айдаг болсон гэх Г.Баярсайхан гишүүн ба түүний нөхөд Н.Алтанхуяг ахыгаа аварч үлдсэн. Харин ард түмэн тэднийг болохгүй бол У.Хүрэлсүхэд хэлнэ шүү хэмээж байгаа.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025