Олны танил эрхмүүдийн охид


Б.ЧОЙЖИЛСVРЭНГИЙН COPY

Хэл амтайхан их хурлын гишүүний суудалд морилсон Б.Чойжилсүрэнгийн хуулбар мэт адилхан охиныг Ч.Цолмон гэдэг.  Аавыгаа өвчсөн мэт адилхан охин 17 настай бөгөөд баячуудын хүүхдүүдийн жишгээр “American school”-д сурдаг.  Алаг нүдэн Ч.Цолмон  тун чиг дуулгавартай нэгэн гэнэ билээ. Хувийн сургуулиар тэнэж, аав ээжийнхээ чихийг алт болгодог дээдсийн хүүхдүүдтэй харьцуулахад  даруу төлөв, боловсролыг эрхэмлэсэн энэ охин найз нөхөд дундаа нэр хүндтэй,  сурлагадаа ч чамгүй сайн ажээ.

ГАЗРЫН ДАРГЫН ГАЛ ЦОГТОЙ ЕРӨӨ
“Би Би Си” телевизийн бүтээсэн “Чингис хаан” киноны гол дүрээрээ үзэгчдэд илүүтэй танигдсан жүжигчин Н.Оргил өдгөө ССАЖЯ-ны Соёл урлагийн газрын даргаар ажиллаж буй.  Түүний галтай цогтой басхүү үзэсгэлэнтэй том охиныг  О. Ерөө гэдэг.  Нэрнээсээ эхлээд гадаад төрх нь ч содон энэ охин 17 настай.  Америкт сурч, Орос сургуульд боловсрол эзэмшсэн тэрээр эл хоёр хэлээр ус цас. Тэрээр тун ч стиллэг нэгэн бөгөөд өвөрмөц үзэсгэлэнтэй царайнд нь  тун ч сайхан зохидог юм билээ. Ойр дотныхон нь түүнийг илүү дутуу маяггүй, хээгүй охин хэмээн үнэлдэг.

“СИНДИ” ЦЭНД-АЮУШИЙН АВЬЯАСЛАГ ОХИН
“Синди” тураах төвийг байгуулж, илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийг ид бужигнуулж байгаад нам гүмхэн болсон Т.Цэнд-Аюушийн том охиныг Э.Мишээл гэдэг. Өхөөрдөм бяцхан төрхтэй  энэ охин 18 настай ч үеийнхээсээ түрүүлэн оюутны ширээнд шилжсэн нь түүний оюуны потенциал өндөртэйг харуулдаг юм гэнэ лээ. Одоо МУИС-ийн 2-р дамжааны оюутан тэрээр ээжийгээ дуурайсан бүжиглэх авъяастай нэгэн. Ялангуяа орчин үеийн бүжгийг мэргэжлийн мэт бүжиглэдэг гэхэд хилсдэхгүй. Насандаа баймгүй энхрий хонгор зантай эелдэг энэ охин олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025