“Камертон” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбат буюу Эбаг гэргий Ж.Бямбажав гэх энэ сайхан бүсгүй дуучин залууд дөрвийн дөрвөн хүүхдийн аав болгосон. Хоёр ихэрээ БНСУ-д өлгийдөн аваад сүүлд дахин охинтой болсон билээ.“Дөрвөн хүүхэд төрүүлчихээд биеэ ийм сайхан авч явж байгаа нь хар багаасаа балет, уран нугаралтаар хичээлдэгийн үр шим гэнэ лээ. Ж.Бямбажавыг ахмад циркчин Д.Жанчивдоржийн охин гэдгийг хүмүүс бүр мэднэ. Аавынхаа мэргэжлийг өвөлж, нэг хэсэг циркийн урлаг хөөсөн ч айлын бэр болсноосоо хойш зөвхөн гэр бүлдээ анхаарлаа хандуулж гэрийн сайн эзэгтэйн үүргээ гайхамшигтай биелүүлж яваа. Сүүлийн үед гэрийн эзэгтэйгээс бизнесмэн хатагтай болох сурагтай байсан. Харин Эба тайзны дуучнаас тариан талбай дээр од хийморьтой явж урлагаасаа түр хөндийрөөд буй. Хувийн амьдрал, хувьсгалийн ажилаа зэрэг амжуулж яваа монголын сайхан хосуудыг үнэхээр л заяаны ханиуд гэж хэлэхээс ч яах уу. Эба миний хамгийн том бахархал “Миний гэргий” гэж нэг удаа онцолсон байдаг. 


Сэтгэгдэл байхгүй байна