Кивигийн гурав

Киви хамтлагийнхан сүүлийн үед дорвитой уран бүтээл хийхгүй байгаад фэнүүдийнхэн сэтгэл гонсгор байгаа. Хамтлагийн  ахлагч Ука зүг зүг рүү үсчин энэ ч миний мөрөөдөл байсан тйим ч юм хийх миний мөрөөдөл байсан гэсээр хамгийн сүүлд  тайз дэлгэцийн урлагт хүчин зүтгэж буй. Харин хамтлагийн гишүүн Намуунаа, Агий хоёр хамтдаа чөлөөт цагаараа тоглолт үзэж тайзан дээр биш үзэгчидийн суудалд тухлах болсон. Угаас овсгоотой, сэргэлэнгээрээ дуудуулж ирсэн Ука шөнийн цэнгээний бүжигчинээр анх урлагт орох гараагаа эхэлж Монголын охидын хамтлагийн томоохон төлөөлөл, бас нэг өнгийг тодорхойлсоор ирж. Загвар өмсөгч, фото модель, жүжигчин гээд Укагийн хийж үзээгүй юм тун цөөхөн үлдсэн гэхэд хилсдэхгүй. Бие даасан цомог, тоглолт, сиди, студи гээд хамтлагийн нөгөө хоёроосоо нас ахимаг гэсэндээ тэр үү арай илүү ихийг хийж бүтээж яваа бүсгүй. Магадгүй түүнийг ойрын жилүүдээс гэр бүлийн амьдрал зохиож, уран бүтээлээсээ хөндийрөн гэж шуум дэгдээд байгаа. Нөгөө хоёрыгоо бодвол нас явж байгаа болохоор аргагүй л цаг завгүй ажиллаж байгаа биз ээ. Ингээд Киви хамтлагийн сайхан бүсгүйчүүд манай дуранд.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025