Сайд нарын буянд цамцаа угаалгаарай

Энэ сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал Улаанбаатарт болох гэж байна. Арга хэмжээнд 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор түрүүчээсээ ирж эхлээд байгаа билээ. Тэгвэл эрхэм төлөөлөгчдийг угтах нийслэл хот маань өнгөө засах гэж аргаа барж, битүүхэндээ их аян маягийн юм өрнүүлж, дээр дооргүй үймэлдэж байна.  Үнэхээр ч олон жил засаж янзлаагүй замаа ганц хоёрхон хоногийн дотор янзалж, төрийн ордоныхоо дээврээс эхлээд довжоо хүртэл нь угааж, цэвэрлэж байгаа. Тэр бүү хэл энэ хэдэн өдрүүдэд хотын төвөөр царай муутай хүн амьтан хүртэл үзэгдэхгүй байхыг сануулах шиг болсон. Тэгвэл энэхүү их цэвэрлэгээ жиргээчдийг ч зүгээр байлгахгүй байгаа бололтой. Заримынх нь зам дээрх машиныг угааж, бүр өмд цамцыг нь хүртэл индүүдэж байгаа гэнэ. Тэгэхээр энэ цэвэрлэгээнд хамрагдаагүй иргэд байвал эртхэн шиг ирж уулзаарай, саарал ордны соёлч охид, хөвгүүдтэй.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025