Их юм үзсэн хүн шиг ингэж ярих гоё

УИХ-ын гишүүн Ж.Батзандан 39 жил хорвоогийн шороог хөдөлгөхдөө тун ч их зүйлийг үзэж, харж, мэдэрсэн юм байх. Гадныханд эрхзүйн асуудлаар лекц уншиж ажлын гараагаа эхэлж байсан энэ эрхмийг манайхан хэдхэн жилийн өмнөөс жагсагч, тэмцэгч гэдгээр нь таних болсон. Тэгвэл тэмцэгч гишүүн маань урд насандаа Ерөнхий сайдын ажлыг хийж, хэцүү бэрхийг нь хэнээс ч илүү мэддэг нэгэн бололтой. “23 жилийн түүхэнд сайн нэртэй Ерөнхий сайд байгаагүй. Алтанхуягийг битгий ингээд бай. Ерөнхий сайдын ажил хэцүү” хэмээн цэцэрхэж, хээв нэг хөмсөг зангидан суусан гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025