Ерөнхий сайд та түм насла

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Баярцогтыг огцуурлахаар танхимд цугласан гишүүдийн дийлэнхи нь  дэмжиж түүнийг дэд даргаас нь чөлөөллөө. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг үндсэн хуулийг удаа дараалан зөрчисөн нь батлагдсан тул түүнийг огцруудахыг саналыг УИХ дахь МАН-ын бүлэг оруулж ирсэн. Тэгвэл Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Н.Алтанхуягийг магтан магтав. Тэрээр “Ерөнхий сайдыг огцруулах зургаан шаардлага тавьсан нь буруу юм биш үү гэж бодож сууна. Та бол Үндсэн хууль зөрчиж болно. Дураараа  ярих эрхтэй. Тиймээс та минь ажлаа сайн хий гэж хэлмээр байна. Эцэст нь Солонгос кинонд гардаг шиг Ерөнхий сайд та түм насла” хэмээжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025