УИХ-ын чуулганы хуралдаанаар дөнгөж сая УИХ-ын дэд дарга С.Баярцогтын гадаадад буй дансны мэдээллээ нуун дарагдуулсан асуудлыг хэлэлцээд 87,5 хувийн саналаар огцруулахаар шийдлээ. Нийт 74 гишүүн санал хураалтанд оролцсон бөгөөд 56 гишүүн огцруулах нь зүйтэй гэж, 8 гишүүн татгалзсан санал гаргасан юм. Чуулганы дараагийн хэлэлцэх асуудал Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх тухай асуудал багтаж байна.
Ерөнхий сайдыг огцруулах асуудалд завсарлага авсан УИХ дах МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд үг хэллээ.
Сэтгэгдэл байхгүй байна