Нутагтаа, дуутайгаа зочилно

Одоогоос дөрвөн жилийн тэртээгээс эхлэн  Монголын язгуур урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвихын зэрэгцээ өөрийн бие даасан тоглолтоо хүртэл хийгээд амжсан “Шуранхай”-н  Д.Үүрийнтуяаг мэдэхгүй, танихгүй хүн байхгүй. Түүнийг давтагдашгүй хоолой, боловсон төрх, залуу насаараа урлагийн тайзанд өөрийн орон зайгаа дархалсан уртын дуучин Д.Жавхаасайхантай олон жилийн өмнөөс үеэрхэж хамтын амьдралаа хүртэл зохиож хоёр хөөрхөн хүүхдийн эцэг эх болсон гэдгийг мэдэх нэг нь андахгүй биз. Тэгвэл авьяаслаг хосууд маань тун удахгүй өөрсдийн төрж өссөн Дундговь, Өвөрхангай аймгийн бүх сумдуудад аялан тоглолтоо хийх гэж байна. Тоглолт энэ сарын 26-нд Дундговь аймгийн төвд эхлэх бөгөөд Өвөрхангай аймагт ирэх зургаадугаар сарын нэгэнд тоглосноор дуусах аж. Дашрамд дуулгахад Д.Үүрийнтуяа Дундговь аймгийн харьяат бол Д.Жавхаасайхан Өвөрхангай аймгийн унаган иргэн билээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025