Жавхлаан, Я тебя очень люблю

УИХ-д сууна гэдэг юутай ч зүйрлэшгүй их хувь заяа. Харин УИХ-аас унана гэдэг юутай ч зүйрлэшгүй их харуусал бас ухамсар бололтой. УИХ-ын сэнтийд цэл залуухнаараа заларсан эрхмүүдийн нэг бол Ж.Сүхбаатар.  Тэрээр өнгөрсөн дөрвөн жил хэл амгүй мэт нам гүмхэн байсан ч намаа ялагдал хүлээх тэр мөчид ухаан сууж, улам их улс төржих болоод буй. Тэгвэл саяхан гудамжинд уриа лоозон барьж уухай хашгиран таваргаж яваа нэгнийгээ ад үзэн суусан тэрээр эх орон, газар шороо, элгэн саднаа гэх С.Жавхланг тун их дэмжиж, түүнд хайр зарлан суудгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа онцолжээ. Тэрээр “Үндэстний маань тэмцэл,зовлон жаргалын үүх түүх, халуун цус,урам зориг, суу залийг Жавхлан дуучин маань өдөөн дуудаж байдагт талархаж байна” хэмээсэн. Түүгээр ч барахгүй үүх түүхээ санахаараа өөрийн эрхгүй нулимс унагадаг туйлын эх оронч нэгэн аж.


 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025