Эмчийн буруугаас 16 настай охины амь нас дээсэн дөрөөн дээр байна, Сайд аа

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЛИЙН ЭМЧИЙН БУРУУТАЙ ҮЙЛДЛЭЭС БОЛЖ 16 НАСТАЙ ОХИНЫ АМЬ НАС ДЭЭСЭН ДӨРӨӨН ДЭЭР БАЙНА
Эрүүл энхийн манаанд зогсох, хүний амь насыг аврах ёстой эмч нар маань сүүлийн үед ажилдаа хэтэрхий хариуцлагагүй хандаж байна. Эмчийн буруугаас болж олон ч хүний эрүүл мэнд, амь нас хохирч байгаа мэдээлэл бараг өдөр алгасахгүй гарч байна.
Саяхан Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн мэс заслын эмч Мөнхзаяагийн буруутай үйлдлээс болж А.Алтанцэцэг гэх 16 настай хүүхдийн биеийн байдал тун муу байна. Өнгөрсөн сарын дөрөвний өдөр А.Алтанцэцэг охин Мөнхзаяа эмч дээр “мухар олгойн үрэвсэл” гэсэн оноштойгоор хагалгаанд орсон аж. Гэвч хагалгаанд орсны дараа биеийн байдал нь муудсан тул охиныг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлсэн байна. Улмаар А.Алтанцэцэг охин тус төвд ирж гурван удаа хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа ч өнөөдрийг хүртэл бие нь сайжраагүй сэхээн амьдруулах тасагт хэвтэж эмчлүүлж байгаа юм.
Өсвөр насандаа ийнхүү эмчийн буруугаас болж сэхээнд тарчлаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа охиноо хэзээ эдгэрэх бол гэсэн горьдлого тээсээр эмнэлгийн үүд сахиж яваа эцэг эхийнх нь гомдол ч тасрахгүй. Тэгэхээс ч өөр яах билээ.  Гэвч Налайх дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Мөнхзаяа өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр яваа нь гайхалтай.  Мөнхзаяа эмчид тухайн эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд юуны учир хариуцлага тооцохгүй ажлыг хийлгэсээр явна вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.
Юутай ч хүний амь насыг аврах тангараг өргөсөн эмч нар ажилдаа ийм хариуцлагагүй хандаж байхад харъяалах байгууллага, удирдлагууд, ЭМЯ-ныхан мэдэж байгаа болов уу. Алдаа гаргасан эмчид хариуцлага хүлээлгэх механизм хэзээнээс тогтож, иргэд өвдсөн үедээ айлтгүйгээр эмчид очих цаг хэзээ ирэх вэ, Н.Удвал сайд аа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Udval emeed heleh ug:
    Udval emee ta Enhbayar Enhbayar gej daldagnaj turiin albaar togloj horigdloo 2 emnelegt hevtuulj yavhad chine uvchinduu shanalsan jiriin irged duurgiinhee ch emnelegt hevtej chadahgu uhej bna. Mahan tolgoilson p mini ajlaa oligtoihon hiivel hii ugui bol zailaad uguuch.
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • huduunii irgen
    bi shastnii 3 emnelegt uzuuleheer hovdoos sarin umnu irsen uneheer hund surtaltai yumaa baahan ocher dugaar gej gej ugluu 8tsagt ochhod emch bhgui tsag huleegeed ch irdeggui yum bn. Arga yadaad emnelgii chanarin alband n gomdol gargahaar ochson bolovch bas l tsoojtoi baiv. Durgui hureed emnelgiin darga deer n orj gomdol gargaya geed ochtol bas bhgui 09:30 bdlaar 3 emnelegt bur zahirgaani alba n neg ch hungui bh yum. Turiin alba heden tsagaas ehleh yostoi yum bol Udval saidaa?
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • irgen
    manai emnelgiin salbar ugaasaa dampuursan shdee ali ch zasgiin ued zasrah yanzgui yum bna.
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025