Жижиг Халиуны шинэхэн амраг

“Камертон”-ы Ганаагийн экс гэргий, жижиг Халиун шинэхэн амрагтайгаа авахуулсан зургаа цахим хуудаснаа тавьсан байна. Дуулиан шуугиантайгаар хамтын амьдралаа эхлүүлчихээд хоёр тийш болсон Ганаа, Халиун хоёр өдгөө тус тусынхаа зам мөрийг хөөгөөд удаж буй. Хурдан хугацаанд салж, төд удалгүй тус тусын амьдрал зохиосон хосууд дундаасаа хөөрхөн охинтой. Ганаагийн тухайд хоёр дахь гэргийгээсээ шинэ хүнээ хүлээж байгаа бол Халиун найз залуу, “Hugo boss”-ийн менежер С.Насантулга, охинтойгоо хамт тун ч халуун дотно зургаа авахуулсан нь тэд хамтын амьдралдаа сэтгэл шулуудсаных гэлтэй. Чамгүй удаан хугацаанд үерхэж буй тэд харин хэзээ хурим хийж, хүүхдээ төрүүлэхийг таашгүй. Мэдээж хоёр дахь амьдрал учраас угийн хэрсүү Халиуны хувьд бодож, шийдэх цаг хугацаа хэрэгтэй байгаа биз ээ.
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • taiwanbat
    minii duug zalgisan gechii.chamaig harnaa
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • Bold
    ***** gj tsagtaa minii nzin ehner bsn avgai
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • zol
    saikhan hosudd bn sh de
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • *****
    aaaa, alaaaar urs gej....
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • eba
    banzal avgai
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025