Өсөх идэр үнэн азгүй байлаа

Олон жил улсын цолонд хүрэх бөхчүүдийн тааварт дээгүүр бичигдэж явсан хүчтнүүдийн нэг бол Завхан аймгийн Идэр сумын харьяат өсөх идэр начин Ш.Жаргалсайхан. Аймгийн арслан цолтой байхдаа л ирээдүйтэй бөх гэдгээ харуулж чадсан түүнийг үнэлэх бөхийн хорхойтон хийгээд багш дасгалжуулагч олон. Их спортод эргэж буцалтгүй хөл тавьж, өмнөө тавьсан зорилгоо хоёронтоо батлаад байгаа өсөх идэр начин маань оюутан ахуйдаа нэг тасагт амьдарч байсан анд нөхдөөрөө бахархах тун дуртай. Үнэхээр ч нэг тасгийн нөхөд өдгөө баатар болох нь болж, өөрсдийн орон зайг Монгол бөхийн түүхэнд бататгаж чадсан нь гайхалтай. Тодруулбал, Олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр, Монгол төрийн их наадмын түрүү бөх, улсын арслан Х.Мөнхбаатар, уран барилдаанд Улсын өсөх идэр начин Э.Энхбат, Ш.Жаргалсайхан, улсын начин Ж.Гансүх гээд бие нас дэрсхэн энэ таван эрхэм. Харин Ш.Жаргалсайхан начны гэргий Оюунчимэг хэмээх бүсгүй буй. Завхан аймгийн Баянтэс сумын уугуул тэрээр өдгөө ханийнхаа ард талыг хариуцахын зэрэгцээ татварын ерөнхий газар ажилладаг гэнэ лээ.
Харин өчигдөр МБӨ-нд болсон шилдэг начингуудын халз барилдаанд өсөх идэр начин маань барууныг ахлан барилдсан. Харамсалтай нь тун ч азгүй байж өрсөлдөгчиддөө тахим буулгасаар ганц ч даваа аваагүй юм. Тус барилдаанд Улсын өсөх идэр начин Э.Энхбатаар ахлуулсан зүүн жигүүрийн начингууд тэргүүлсэн бол ганц ч уналгүйгээр Р.Пүрэвдагва начин бусдыгаа хошуучилсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    shalnii alchuur
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • *****
    avgai muu bainaa. ednii avgai oyunchimeg ni usuh ider nachingiin maani hamag yumiig ni sorchihson baihaa. ene huuhentei suusnaas hoish bazaahaa bolison suragtai. hiimori ni gudaij baigaa yum bailgui dee.
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
  • *****
    Beltegel muu bna gaigyi bez dee
    2013 оны 04 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025