“Х ТҮЦ” продакшны ам бүл өдөр ирэх тусам цөөрч, чадварлаг залуу жүжигчдээ алдах болоод буй. Анхлан олноо“банш” хэмээх алдраараа танил болсон жүжигчин Батаа хамтлагаа орхисон бол саяхан Төтөгөөр ахлуулсан хэдэн эмоцитэй залуус өрх тусгаарлалаа. Тэгвэл тэднийг ийн даль жигүүр ургуулан нисэх хойгуур “Х-Түц”-ийнхэн СТӨ-нд түмэн олныг догдлуулж, уйлуулж бас өөрсдийн орон зайг мэдрүүллээ. “Папараци” тоглолтоо дуусгав уу, үгүй юу л дараагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон тэдний ээлжит сонголт драмын жүжиг байсан юм. Тэр тусмаа Тайваны сор болсон бүтээлүүдийн нэг алдарт “Сэрүүн хасын нууц”-ийг тэд дэлгэн харуулав. Улаан хивсний ёслолоор эхэлсэн тус жүжигт урилгаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, жүжигчин Н.Ялалт нарын эрхмүүд тоглосоноороо онцлог байлаа. Харин үзэгчдийн тухайд танхим пиг дүүрэн байж, үзэгдэл бүрийн дунд алга ташилтын нүргээн тасралтгүй байснаар нь энэ жүжгийг тольдож болох юм. Хэдэн жилийн өмнө “Аянгын бороо” эмгэнэлт драмын жүжгээр үзэгчдийг гайхашруулж байсан тэд “Гэгээн Муза” наадмаас шагнал гардсан түүхтэй. Тэгвэл энэ удаа “Сэрүүн хасын нууц” орчуулгын эмгэнэлт жүжгийг тайзнаа амилууллаа. Юутай ч та бүхэнд тоглолтын зургаас хэсэгчлэн хүргэе. Мөн Соёлын төв өргөөнөө саатаж, “Сэрүүн хасын нууц”-аас хувцаалахыг хүсье. 














Сэтгэгдэл байхгүй байна