Д.Уранбилэг хаана явна вэ?

Монголын загварын ертөнцийг нэгэн үе чимж явсан, хамгийн царайлаг том моделийн нэг Д.Уранбилэг хаана явна вэ? Сураг тасраад удсан түүнийг сураглахад найзуудтайгаа хамтран хувийн бизнес хийж байгаа гэнэ. Олон улсын онгоцны билет зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа тэрээр шинэхэн амьдрал зохиож, сэтгэл өөдрөг амьдарч явааг дуулгахад таатай байна. Нэгэн үе Монгол Улсыг төлөөлөн АНУ дахь элчин сайдаар ажиллаж байсан Ж.Чойнхорын бэр болж, хөөрхөн үрийн зулай үнэрлэн, төд удалгүй дуулиантай салалт хийж байсан топ модель маань гитарчин Өөжгийтэй хэсэг хугацаанд үерхэж байгаад больсон билээ. Тэр цагаас хойш усанд хаясан чулуу мэт алга болсон загвар өмсөгч бүсгүй нам гүм амьдралыг сонгож, жинхэнэ хайртайгаа учирсаных биз.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • *****
    shar hadand yvj bnlee,
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • oojgii
    Uranbileg haitsii yostoy medkuu...
    2013 оны 04 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025