Анх од болохын хүслэн болсон хоёр охин цаг үеээ олж “Гала” хамтлаг хэмээн гарч ирж ахлах сургуулийн хүүхдүүдийг ёстой нэг байлдан дагуулж олны танил болж чадсан билээ. Нэг хэсэгтээ хамт амьдарч уран бүтээлээ туурвиж байсан хоёр бүсгүй нэг л өдөр хоёр тийш болж “Гала” гэдэг хамтлаг урлагаас арчигдсан. Харин “Гала” хамтлагаас хойш Ану ёстой нэг төрөл арилжиж мэс заслын ширээнээс мэндэлсэн хөөрхөн охин болон хувирч, хувиараа уран бүтээлээ туурвиж байгаа билээ. Түүнчлэн дуучин бүсгүй саяхан өөрийн найз залуугаа цахим хуудсаар танилцуулж хайртай дуртайгаа харин ч нэг хэлэх шиг болсон. Тэгвэл урьд хөршид боловсрол эзэмшиж яваа дуучин бүсгүй бие давхар болсон гэнэ. Дуучин Ч.Уранхолбоод баяр хүргэе. 









Сэтгэгдэл байхгүй байна